People skills

ХЭРХЭН БУСДЫН ӨМНӨ АМЖИЛТТАЙ ИЛТГЭЛ ТАВИХ ВЭ?

ЗОРИЛГОО ЭХЭЛЖ ИЛЭРХИЙЛЭХ

Үзэгчдэдээ юу ярих байгаагаа гэж хэлж эхлэх хэрэгтэй.

  • Энэ нь үзэгчдийн анхаарлыг илтгэлийн туршид татдаг
  • Илтгэлээ 3 хэсэгт хуваана: Эхлэл, Өрнөл, Төгсгөл
  • Хэт нурших хэрэггүй: Энгийн бөгөөд товч байх нь илүү удаан мартагдана

ҮЗЭГЧЭЭ МЭДРЭХ

  • Зөвхөн юу ярих тухай биш, харин үзэгчид юу сонсохыг хүсэж байгааг эхлээд бодох хэрэгтэй
  • Үзэгчидтэй илүү ойр хамааралтай жишээ, түүх, хэллэгүүд ашиглах
  • Таны ярьж буй зүйл үзэгчдэд хэр хэрэгтэй вэ гэдгийг бодох

ӨӨРИЙН ХУВИЙН ТУРШЛАГААС ЯРИХ

"Бэлтгэл хангасан илтгэгч өөртөө итгэлтэй илтгэж чаддаг"

  • Өөрийн хувийн туршлага болон бодит жишээг илтгэлдээ ашиглах
  • Зөвхөн баримт дурдах биш, сэтгэл хөдлөлөөр илэрхийлэх
  • Статистик тооноос илүү сэтгэлд хүрсэн түүх илүү хүнд хүрдэг болохыг үргэлж сана

ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ ДҮҮРЭН БАЙХ

  • Урам зориг тэмүүлэл гэдэг халдварладаг зүйл. Та баяр хөөртэй байвал, бусад хүмүүс ч бас тийм болно.
  • Сандарч байсан ч өөрийн урам зориг тэмүүллээ ярьж буй зүйлдээ оруулах

ӨМНӨ НЬ ЦЭЭЖЛЭХ БИШ, ДАДЛАГА ХИЙХ

  • Өөрийн илтгэлийн бүтцийг мэдэх - бүх зүйлийг бичиж тэмдэглэх шаардлагагүй
  • Өөрийнхөөрөө л ярих - яг л найзтайгаа ярьж байгаа мэт ярих
  • Камерны урд, найзынхаа өмнө, эсвэл толины өмнө чангаар ярьж дадлага хийх

ХҮНИЙ НЭР АШИГЛАХ, БУСАДТАЙ ХАРЦ ТУЛГАРАХ

  • Хэрвээ цөөн үзэгчтэй бол тэдний нэрийг бас илтгэлдээ ашиглах
  • Итгэлцэл, харилцаа холбоо үүсгэхийн тулд харц тулгарч, харилцаа үүсгэх
  • Өөрийн слайд болон тэмдэглэлээ харахгүй байх

НӨЛӨӨЛЛӨӨР ЭХЭЛЖ, ДУУСГАХ

  • Илтгэлээ эхлэхдээ асуулт асуух, эсвэл сонирхолтой баримт мэдээлэл өгч эхлэх нь анхаарлыг шууд өөртөө хандуулдаг
  • Өөрийн гол өгөх санаагаа илтгэлийн төгсгөлд давтаж дуусгах

БУСДЫГ ИЛТГЭЛДЭЭ ХАМРУУЛАХ

  • Асуулт асууж, хариу үйлдэл үзүүлж үзэгчдээ илтгэлдээ оролцуулах хэрэгтэй
  • Дэйл Карнеги үзэгчдээ зүгээр сонсогч биш харин харилцан ярианд оролцож байгаа мэт оролцуулан илтгэдэг байсан

Want to go deeper on this?

We run programmes that let you practise the skills described in this article.