Харилцаа, хандлага
ХЭРХЭН БУСДЫН ӨМНӨ АМЖИЛТТАЙ ИЛТГЭЛ ТАВИХ ВЭ?
ЗОРИЛГОО ЭХЭЛЖ ИЛЭРХИЙЛЭХ
Үзэгчдэдээ юу ярих байгаагаа гэж хэлж эхлэх хэрэгтэй.
- Энэ нь үзэгчдийн анхаарлыг илтгэлийн туршид татдаг
- Илтгэлээ 3 хэсэгт хуваана: Эхлэл, Өрнөл, Төгсгөл
- Хэт нурших хэрэггүй: Энгийн бөгөөд товч байх нь илүү удаан мартагдана
ҮЗЭГЧЭЭ МЭДРЭХ
- Зөвхөн юу ярих тухай биш, харин үзэгчид юу сонсохыг хүсэж байгааг эхлээд бодох хэрэгтэй
- Үзэгчидтэй илүү ойр хамааралтай жишээ, түүх, хэллэгүүд ашиглах
- Таны ярьж буй зүйл үзэгчдэд хэр хэрэгтэй вэ гэдгийг бодох
ӨӨРИЙН ХУВИЙН ТУРШЛАГААС ЯРИХ
"Бэлтгэл хангасан илтгэгч өөртөө итгэлтэй илтгэж чаддаг"
- Өөрийн хувийн туршлага болон бодит жишээг илтгэлдээ ашиглах
- Зөвхөн баримт дурдах биш, сэтгэл хөдлөлөөр илэрхийлэх
- Статистик тооноос илүү сэтгэлд хүрсэн түүх илүү хүнд хүрдэг болохыг үргэлж сана
ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ ДҮҮРЭН БАЙХ
- Урам зориг тэмүүлэл гэдэг халдварладаг зүйл. Та баяр хөөртэй байвал, бусад хүмүүс ч бас тийм болно.
- Сандарч байсан ч өөрийн урам зориг тэмүүллээ ярьж буй зүйлдээ оруулах
ӨМНӨ НЬ ЦЭЭЖЛЭХ БИШ, ДАДЛАГА ХИЙХ
- Өөрийн илтгэлийн бүтцийг мэдэх - бүх зүйлийг бичиж тэмдэглэх шаардлагагүй
- Өөрийнхөөрөө л ярих - яг л найзтайгаа ярьж байгаа мэт ярих
- Камерны урд, найзынхаа өмнө, эсвэл толины өмнө чангаар ярьж дадлага хийх
ХҮНИЙ НЭР АШИГЛАХ, БУСАДТАЙ ХАРЦ ТУЛГАРАХ
- Хэрвээ цөөн үзэгчтэй бол тэдний нэрийг бас илтгэлдээ ашиглах
- Итгэлцэл, харилцаа холбоо үүсгэхийн тулд харц тулгарч, харилцаа үүсгэх
- Өөрийн слайд болон тэмдэглэлээ харахгүй байх
НӨЛӨӨЛЛӨӨР ЭХЭЛЖ, ДУУСГАХ
- Илтгэлээ эхлэхдээ асуулт асуух, эсвэл сонирхолтой баримт мэдээлэл өгч эхлэх нь анхаарлыг шууд өөртөө хандуулдаг
- Өөрийн гол өгөх санаагаа илтгэлийн төгсгөлд давтаж дуусгах
БУСДЫГ ИЛТГЭЛДЭЭ ХАМРУУЛАХ
- Асуулт асууж, хариу үйлдэл үзүүлж үзэгчдээ илтгэлдээ оролцуулах хэрэгтэй
- Дэйл Карнеги үзэгчдээ зүгээр сонсогч биш харин харилцан ярианд оролцож байгаа мэт оролцуулан илтгэдэг байсан