Нууцлал

Нууцлалын бодлого

Dale Carnegie Mongolia нь энэ вэбсайтаар дамжуулан таны өгсөн мэдээллийг зөвхөн сургалтын үйлчилгээ үзүүлэх зорилгоор, хуулийн дагуу цуглуулж, хадгална.

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сарын 18.

Ямар мэдээлэл цуглуулах вэ

Бүртгэл болон анкетын формоор таны нэр, утасны дугаар, и-мэйл хаяг, байгууллагын нэр, албан тушаал, мөн та өөрөө бичсэн тайлбар, хүсэлтийг хүлээн авна. Google-ээр нэвтэрсэн тохиолдолд нэр, и-мэйл, профайл зургийг Google-ээс авна. Формуудад робот илрүүлэх нууц талбар болон илгээлтийн давтамжийн хязгаар ажилладаг. Хэмжилтэд зөвшөөрөл өгсөн тохиолдолд нэмж хөтчийн санамсаргүй дугаар (күүки), IP хаяг, хөтөч болон төхөөрөмжийн төрөл, үзсэн хуудсын хаяг, дарсан товчны нэрийг Google Analytics хүлээн авна — дэлгэрэнгүйг доорх «Күүки ба хэмжилт» хэсгээс үзнэ үү.

Юунд ашиглах вэ

Мэдээллийг сургалтын бүртгэлийг баталгаажуулах, төлбөр, хуваарийн талаар тантай холбогдох, байгууллагын хүсэлтэд санал бэлтгэх, мөн таны сонирхсон хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх зорилгоор ашиглана. Гуравдагч этгээдэд худалдахгүй, зар сурталчилгааны зорилгоор дамжуулахгүй.

Хэр удаан хадгалах вэ

Мэдээлэл Dale Carnegie Mongolia-гийн дотоод системд хандалтын хяналт, өөрчлөлтийн бүртгэлтэйгээр хадгалагдана. Хугацаа нь мэдээллийн төрлөөс хамаарна: сонирхлын хүсэлт, холбоо барих маягтын мэдээллийг сүүлийн харилцаанаас хойш 24 сар; сургалтын бүртгэл, төлбөр, гэрчилгээний мэдээллийг нягтлан бодох бүртгэл, баримтын шаардлагаар 5 жил хадгална. Хугацаа дуусахад мэдээллийг устгана эсвэл хэн болохыг тогтоох боломжгүй болгоно.

Мэдээлэл хаана хадгалагддаг вэ

Манай өгөгдлийн сан Supabase дээр, Сингапурын дата төвд байрладаг. Вэбсайтыг Vercel хостинг дээр ажиллуулдаг. Та Google-ээр нэвтрэхийг сонговол нэвтрэлтийг Google гүйцэтгэнэ. Мөн та күүкийн зурваст зөвшөөрөл өгсөн тохиолдолд сайтын хэрэглээний хэмжилтийг Google Analytics гүйцэтгэнэ — зөвшөөрөл өгөөгүй бол тэр хүсэлт огт явахгүй. Маягтын ботын шалгалтад Cloudflare Turnstile ашигладаг. Өөрөөр хэлбэл таны мэдээлэл Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадуур боловсруулагдана. Эдгээрээс өөр гуравдагч этгээдэд мэдээллийг худалддаггүй, дамжуулдаггүй.

Күүки ба хэмжилт

Сайт ажиллахад зайлшгүй шаардлагатай хадгалалтаас (нэвтрэлтийн сесс, бөглөж буй маягтын түр өгөгдөл) өөр күүки анхнаасаа тавигддаггүй. Хэмжилтэд Google Analytics 4 ашиглах бөгөөд энэ нь ЗӨВХӨН та «Зөвшөөрөх» дарсны дараа ачаалагдана. · Зорилго: аль хуудас хэр үзэгдэж байгааг, маягтыг хэдэн хүн эхэлж хэд нь дуусгаж байгааг тоолж сайтаа сайжруулах. · Хариуцагч: Dale Carnegie Mongolia, info@dalecarnegie.mn, +976 7000 0330. · Цуглуулах мэдээлэл: санамсаргүй үүсгэсэн хөтчийн дугаар (күүки), IP хаяг, хөтөч ба төхөөрөмжийн төрөл, үзсэн хуудасны хаяг, дарсан товчны нэр. Нэр, утас, и-мэйл зэрэг таныг шууд тодорхойлох мэдээллийг хэмжилтэд ХЭЗЭЭ Ч илгээдэггүй. · Хугацаа: хөтөч дээрх күүки 180 хоног (6 сар), Google Analytics дахь бичлэг 14 сар. · Нийтлэх эсэх: нийтэд ил болгохгүй; зөвхөн дотоод тайланд нэгтгэсэн хэлбэрээр ашиглана. · Гуравдагч этгээд: Google LLC — Монгол Улсаас гадуур. Google Signals болон зар сурталчилгааны хувийн тохируулгыг УНТРААСАН тул мэдээллийг сурталчилгаанд ашигладаггүй. · Зөвшөөрөл буцаах: доорх «Күүкийн тохиргоо» товчоор, эсвэл хуудас бүрийн хөлөөс хэдийд ч татгалзаж болно. Татгалзсан даруйд Google руу илгээх зогсож, хөтөч дээрх _ga күүки устгагдана.

Таны эрх

Та өөрийн мэдээлэлтэй танилцах, хуулбарыг нь авах, буруу мэдээллийг засуулах, устгуулах, боловсруулалтыг хязгаарлуулах, өгсөн зөвшөөрлөө хэдийд ч буцаан авах, мөн маркетингийн мэдээлэл хүлээн авахаас татгалзах эрхтэй. Зөвшөөрлөө буцаан авах нь түүнээс өмнөх боловсруулалтын хууль ёсны байдалд нөлөөлөхгүй. Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль танд эдгээрээс өргөн хүрээтэй эрх олгодог.

Насанд хүрээгүй хүн

Энэ вэбсайтаар 18 наснаас доош хүнийг сургалтад бүртгэдэггүй. Өсвөр насныханд зориулсан хөтөлбөрт хамрагдах бол эцэг эх, асран хамгаалагчтай нь шууд холбогдож бүртгэдэг. Хэрэв насанд хүрээгүй хүний мэдээлэл зөвшөөрөлгүйгээр бидэнд ирсэн бол доорх хаягаар мэдэгдэнэ үү — нэн даруй устгана.

Хүсэлт, гомдол

Дээрх эрхээ эдлэх хүсэлтээ доорх и-мэйл хаягаар илгээнэ. Хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариу өгнө; хүсэлт нарийн төвөгтэй бол хугацааг сунгах шаардлагатай тухай тэр хугацаанд мэдэгдэнэ. Хариултад сэтгэл ханамжгүй бол Хүний эрхийн Үндэсний Комисс болон эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрхтэй.

Төлбөр, цуцлалт

Сургалтын төлбөр, цуцлалт, буцаалт, шилжүүлгийн нөхцөлийг Үйлчилгээний нөхцөл хуудсанд тусад нь бичсэн. Үйлчилгээний нөхцөл

Нууцлалын асуудлаар холбоо барих

Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү: info@dalecarnegie.mn