Түгээмэл асуулт

Түгээмэл асуулт, хариулт

Бүртгэл, төлбөр, цуцлалтын талаар хамгийн олон тавигддаг асуултууд. Хариултаа олохгүй бол +976 7000 0330 дугаараар эсвэл info@dalecarnegie.mn хаягаар холбогдоно уу.

13–17 насны хүүхдээ хэрхэн бүртгүүлэх вэ?

Өсвөр үеийнхэнд зориулсан Generation Next хөтөлбөрт 13–17 насны хүүхэд хамрагдана. Насанд хүрээгүй суралцагчийг вэбээс шууд бүртгэхгүй: хөтөлбөрийн хуудсан дахь «Зөвлөхтэй холбогдох» товчоор хүсэлтээ үлдээгээрэй. Сургалтын зөвлөх эцэг эх, асран хамгаалагчтай холбогдож бүртгэлийг баталгаажуулна.

Dale Carnegie Mongolia гэж ямар байгууллага вэ?

Бид Dale Carnegie Training-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөл. 2013 оноос хойш Монголд сургалт явуулж байна. Dale Carnegie нь 100 гаруй жилийн түүхтэй, олон улсад туршигдсан хөтөлбөрүүдтэй.

Байгууллагадаа сургалт захиалахад юу хийх вэ?

«Байгууллагад» хуудсаар хүсэлтээ илгээнэ үү — чиглэл, ажилтны тоо, хүлээж буй үр дүнгээ товч бичнэ. Сургалтын зөвлөх тантай холбогдож хэрэгцээг тодруулна. Дараа нь бид танай байгууллагад тохирсон хөтөлбөр, хуваарь, төсвийн саналаа танилцуулна. Уулзалтыг манай оффис, танай оффис, эсвэл онлайнаар хийж болно.

Сургалтад хэрхэн бүртгүүлэх вэ?

«Хуваарь» хэсгээс өөрт тохирох огноогоо сонгоод «Бүртгүүлэх» товчийг дарна уу. Хүсэлтээ илгээсний дараа сургалтын зөвлөх тантай холбогдож, нэхэмжлэхийг и-мэйлээр илгээнэ. Оролцогч бүр өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ — нэг хаягийг давхардуулж болохгүй.

Бүртгэл хэзээ баталгаажих вэ?

Төлбөр хийгдсэн, эсвэл байгууллагын нэхэмжлэх баталгаажсаны дараа суудал баталгаажна. Маягт илгээсэн нь өөрөө суудал баталгаажуулахгүй. Баталгаажсаныг хариуцсан зөвлөх утас эсвэл и-мэйлээр мэдэгдэнэ.

Сургалт хэрхэн явагддаг вэ?

Манай сургалт лекц биш, дадлага дээр суурилдаг. Та сэтгэл зүйн аюулгүй орчинд шинэ ур чадвараа танхимд дадлагажуулж, дараа нь ажил амьдрал дээрээ туршина. Дараагийн хичээлдээ туршлагаа хуваалцаж, багшаасаа санал хүсэлт авна. Эерэг бататгалаар хэд хэдэн амжилттай оролдлого хийснээр дадал зуршил өөрчлөгдөж, шинэ ур чадвар тогтдог.

Хичээлдээ ирж чадахгүй бол яах вэ?

Сургалт эхлэхээс өмнө мэдэгдвэл тухайн хөтөлбөрийн дараагийн бүлэг рүү нэг удаа төлбөргүй шилжүүлэх боломжтой. Шилжүүлгийн хугацааны нөхцөлийг «Үйлчилгээний нөхцөл» хуудсанд бичсэн. Тасалсан хичээлийг дараагийн бүлэгт сул суудал байвал нөхөж болох тул хариуцсан зөвлөхтэйгөө эрт холбогдоно уу.

Сургалт ямар хэлээр явагддаг вэ?

Олон нийтэд зарласан хөтөлбөрүүд голчлон монгол хэлээр явагддаг. Зарим бүлгийг англи хэлээр зохион байгуулдаг — хичээллэх хэлийг хуваарийн мөр бүрт заасан байна. Байгууллагын захиалгат сургалтыг монгол эсвэл англи хэлээр хийх боломжтой.

Сургалт хаана болдог вэ?

Танхимын байршлыг бүртгэл баталгаажсаны дараа хариуцсан зөвлөх тодорхой мэдэгдэнэ. Байгууллагын захиалгат сургалтыг захиалагчийн танхимд ч зохион байгуулж болно.

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Сургалтын байгууллагын дансаар шилжүүлнэ. Дансны мэдээллийг +976 7000 0330 дугаараас эсвэл info@dalecarnegie.mn хаягаас авна. Төлбөрийг сургалт эхлэхээс өмнө бүрэн төлнө. Байгууллагын нэр дээр нэхэмжлэх авах боломжтой — нэхэмжлэхийг тохиролцсон хаягаар хүргүүлнэ.

Бүртгэлээ цуцалж, төлбөрөө буцаан авч болох уу?

Болно. Цуцлах хүсэлтээ info@dalecarnegie.mn хаягаар бичгээр илгээнэ — хүсэлт хүлээн авсан огноогоор тооцно. Буцаах хувь нь сургалт эхлэх хүртэл хэдэн хоног үлдсэнээс хамаарна; бүрэн нөхцөлийг «Үйлчилгээний нөхцөл» хуудаснаас үзнэ үү.

Хариултаа олсонгүй юу?

Цуцлалт, шилжүүлэг, оюуны өмчийн бүрэн нөхцөлийг Үйлчилгээний нөхцөл хуудсанд, хувийн мэдээллийн талаарх асуултын хариуг Нууцлалын бодлого хуудсанд бичсэн. Үйлчилгээний нөхцөл · Нууцлалын бодлого