Leadership Training for Managers
- Price
- 1,550,000₮
Хийхээ болиод удирдаж эхэл
Хувь нэмэр оруулагчаас манлайлагч болох хэцүү шилжилтийг чадварлаг даван туулаарай
Гүйцэтгэгчээс манлайлагч болох сэтгэлгээний шилжилтийг хийж, багаа татан оролцуулан хэмжигдэхүйц үр дүнд хүрэх ур чадварыг эзэмшүүлэх манлайллын хөтөлбөр.
Өндөр гүйцэтгэлтэй ажилтан автоматаар өндөр гүйцэтгэлтэй удирдагч болно гэж бид ихэвчлэн боддог. Үнэн хэрэгтээ гүйцэтгэгчээс удирдлагын түвшинд шилжихэд огт өөр ур чадвар, сэтгэлгээ шаардагддаг бөгөөд энэ шилжилт шинэ удирдагчдад хамгийн хүнд сорилт болдог. Шинэ удирдагч хүн бүрийн ажлыг өмнөөс нь хийх гэж оролдож, удирдах талбараа орхигдуулбал баг өмнөх үр дүнгээ алдаж, байгууллага хохирдог. Энэхүү хөтөлбөр яг эдгээр нийтлэг алдаанаас зайлсхийж, шинэ удирдагчийг чадавхжуулахад чиглэнэ.
Гүйцэтгэх түвшинд шинээр ажиллаж эхэлж буй захирал, удирдлагуудад зориулав. Мөн удирдах албан тушаалд өөрийгөө бэлдэж буй өндөр гүйцэтгэлтэй ажилтнууд, байгууллагынхаа бодлогоор удирдагч бэлтгэгдэж буй хүмүүст тохирно. Байгууллагадаа шинэ удирдагчдыг өсгөж хөгжүүлэх үүрэгтэй хэн бүхэнд хэрэгтэй.
No cohorts are scheduled yet. Notify me when it opens
This programme can be tailored and delivered for your organisation. Request a proposal
Хурд, чадвар, гүйцэтгэлд тэмүүлсэн өнөөгий ертөнцөд бид амжилтай яваа хүмүүст байдаг нийтлэг шинж чанар болох EQ чадварыг бид анзаарахгүй орхидог.
Багийн гишүүдийн удирдлагадаа хандах хандлага нь тэдний удирдлагын хийж буй ажлыг хэрхэн харж буйтай холбоотой байдаг.
Өнөөдрийн байнгын өөрчлөлттэй бизнесийн орчинд тууштай байх гэж юу гэсэн үг вэ?