Байгууллагад

Бид сургалт биш, шийдэл олгодог

People power enterprises. We power people.

Байгууллагыг хүн хөдөлгөнө. Бид хүнийг хөдөлгөнө.

Байгууллагын тань зорилго, өнөөгийн байдал, ажилтнуудын чадамжийн зөрүүг судалж, хэмжигдэхүйц үр дүн өгөх сургалтын шийдлийг хамтран боловсруулна. 100 гаруй жилийн туршлага, 2013 оноос Монголд.

  • 100+ жил дэлхий даяар байгууллага, хүмүүсийг хөгжүүлж байна
  • 9 сая+ Dale Carnegie Course® төгсөгч
  • ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээ
  • 150+ цаг багш бүрийн гэрчилгээжүүлэлтийн өмнөх бэлтгэл

Юу авах вэ

Хэрэгцээний судалгаа

Стратегийн зорилгыг хамтран тодорхойлж, бүх түвшний ажилтнуудыг оролцуулан чадамжийн зөрүү, хандлагыг илрүүлнэ.

Тохируулсан хөтөлбөр

Харилцаа, манлайлал, борлуулалт, үйлчилгээ, илтгэл — байгууллагын тань нөхцөл, жишээн дээр тохируулсан агуулга, хэмжигдэхүйц зорилт.

In-house сургалт

Танай байгууллага дээр эсвэл манай танхимд, монгол эсвэл англи хэлээр, танай хуваарьт тохируулан Dale Carnegie-гийн багш нар удирдана.

Хамтран ажиллах 5 алхам

Байгууллагын сургалтыг захиалгаас үр дүн хүртэл ижил дараалалаар явуулна.

  1. Intent — ЗорилгоБайгууллагын стратегийн зорилгыг хамтран тодорхойлж, сургалт юунд үйлчлэхийг тохирно.
  2. Inquire — СудалгааХэрэгцээг судалж, өнөөгийн байдлыг үнэлнэ.
  3. Involve — ОролцооБүх түвшний ажилтнуудыг оролцуулж, чадамжийн зөрүү, хандлагыг илрүүлнэ.
  4. Innovate — ШийдэлТухайн байгууллагад тохируулсан, хэмжигдэхүйц үр дүнтэй сургалтын шийдэл боловсруулна.
  5. Impact — Үр дүнУрт хугацааны зан үйлийн өөрчлөлт, бизнесийн үр дүнг хамтран хэмжинэ.

Ямар хөтөлбөр байдаг вэ

Каталогийн бүх хөтөлбөрийг байгууллагад тохируулан in-house хэлбэрээр явуулах боломжтой.

Чанарын баталгаа

  • Сургалтын бүтээгдэхүүн боловсруулах, орчуулах, тохируулах; үнэлгээ хийх; багш бэлтгэх, гэрчилгээжүүлэх үйл ажиллагаа ISO 9001:2015 гэрчилгээтэй.
  • Сургагч багш нар гэрчилгээ авахын өмнө дор хаяж 150 цагийн дотоод бэлтгэл хийж, дараа нь тогтмол дахин шалгалт өгдөг.
  • Ихэнх хөтөлбөр CEU (Continuing Education Units) кредит олгодог; төгсөгчид цахим гэрчилгээ авдаг.

Байгууллагын анкет

Доорх анкетыг бөглөнө үү — зөвлөх удахгүй холбогдож, хэрэгцээг тань тодруулна.

* тэмдэгтэй талбар заавал. Утас эсвэл и-мэйлийн аль нэгийг заавал бөглөнө.

8 оронтой дугаар (жишээ: 99001122)
Утас эсвэл и-мэйлийн аль нэг заавал
Сонирхож буй чиглэл
Сургалтын хэл