Илтгэл
Хүчирхэг илтгэл
High Impact Presentations
Ахисан түвшний илтгэлийн хөтөлбөр: хэний ч өмнө товч, тодорхой, итгэлтэй илтгэх нь
Хүчирхэг илтгэлийн түлхүүр элемент, зорилгод нийцсэн бүтэц, сонсогчдын анхаарлыг татах аргачлалыг эрчимт дадлагаар эзэмшүүлэх ахисан түвшний хөтөлбөр.
Хөтөлбөрийн гол мэдээлэл
- Үргэлжлэх хугацаа
- 16 цаг
- Хичээлийн тоо
- 2 хичээл
- Хэлбэр
- Танхим
- Үнэ
- 990,000₮
Яагаад хэрэгтэй вэ
Илтгэх ур чадвар бол карьерийн турш байнга сорилтод ордог чадвар юм. Ажлын хамтрагчаа ятган үнэмшүүлэх, амжилттай борлуулалт хийх, багийн гишүүдээ идэвхжүүлэх, ахлах удирдлагадаа саналаа танилцуулах — эдгээр бүгд илтгэх чадвараас шууд хамаардаг. Шилдэг илтгэгчид төрдөггүй, харин урт хугацааны дадлага, сургуулилтаар өөрийгөө бүтээдэг. Энэ хөтөлбөрт оролцогч бүр хамгийн багадаа долоон удаа илтгэж, дүрс бичлэгт буулган ганцаарчилсан көүчинг авна.
Юу сурах вэ
- Эерэг анхны сэтгэгдэл төрүүлж, сонсогчидтой харилцан ойлголцол бий болгох
- Хүсэл тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй илтгэж, сонсогчдын итгэлийг олох
- Нарийн түвэгтэй мэдээллийг энгийн, ойлгомжтой, логик дараалалтайгаар хүргэх
- Дуу хоолой, дохио зангаа, нүүрний хувирлаа чадварлаг ашиглан чөлөөтэй илтгэх
- Сонсогчдыг ятган үнэмшүүлж, урам зориг өгч, тодорхой үйлдэлд хөтлөх
- Бэрхшээлтэй нөхцөлд тайван байж, асуулт хариултын хэсгийг мэргэжлийн түвшинд удирдах
- Илтгэлийн бүтцээ зөв төлөвлөж, логик сэтгэлгээ болон сэтгэл хөдлөлийг хослуулан илэрхийлэх
- Стратегийн ач холбогдолтой саналаа байгууллагын түвшинд итгэлтэй танилцуулах
Хэнд зориулагдсан
Олны өмнө илтгэж байсан туршлагатай менежерүүд, байгууллагын удирдлага, сонгуульт ажилтан, нийгмийн зүтгэлтэн, борлуулалтын ажилтан болон хэвлэл мэдээлэлд байгууллагаа төлөөлөн үг хэлдэг ажилтнуудад ашиг тустай. Хөтөлбөр илтгэх ур чадварыг ахисан түвшинд хүргэхэд зориулагдсан тул олны өмнө анхлан илтгэгчдэд төдийлөн тохиромжтой биш.
Хөтөлбөрийн бүтэц
- Эерэг анхны сэтгэгдэл төрүүлэх — сургалтын зорилгоо тодорхойлох; сонсогчидтой харилцан ойлголцол бий болгох; мэргэжлийн ур чадвараа харуулах.
- Итгэлцэл бий болгох — хүчтэй итгэл төрүүлэх; хүсэл тэмүүлэлтэйгээр илтгэх; өөртөө итгэлтэйгээр чадварлаг харилцах; илтгэлийн агуулгыг нэмэлт баримтаар баяжуулах.
- Нарийн түвэгтэй мэдээлэл танилцуулах — нарийн түвэгтэй мэдээллийг энгийн ойлгомжтойгоор хүргэх; мэдээллээ сонирхолтойгоор илтгэх; сонсогчдод тохируулан бэлтгэх; санаагаа логик дараалалтайгаар хүргэх.
- Нөлөөлөх чадвартайгаар харилцах — дуу хоолой, дохио зангаа, нүүрний хувирлыг чадварлаг ашиглан чөлөөтэй илтгэх; танил бус мэдээллийг өөрийн болгох; бичгийн мэдээллийг сонирхол татахаар илтгэх; чөлөөт байдлыг хязгаарладаг саад бэрхшээлийг давж гарах.
- Бусдад урам өгч зоригжуулан, үйлдэлд хөтлөх — үр дүнтэйгээр илтгэх; сонсогчдыг ятган үнэмшүүлж үйлдэлд хөтлөх; товч тодорхой илтгэх.
- Бэрхшээлтэй нөхцөл байдалд хариу үзүүлэх — тайван байж мэргэжлийн чадвараа хадгалах; эерэг бөгөөд товч, тодорхой харилцах; стратегийн чухал саналыг байгууллагын түвшинд танилцуулах; манлайлах чадвараар стресст нөхцөл байдлыг шийдвэрлэх.
- Өөрчлөлт шинэчлэлтэд уриалж, урам зориг өгөх — логик сэтгэлгээ болон сэтгэл хөдлөлийг цогцоор илэрхийлэх; илтгэлийн бүтцийг зөв төлөвлөн сонсогчдын итгэлийг олох; итгүүлэн үнэмшүүлэх чадвартай байх.
Видео
Ойрын хуваарь
Танхим
Бүртгэл нээлттэйХүчирхэг илтгэл
- Огноо
- 2026.10.16 – 2026.10.17
- Байршил
- Хан-Уул дүүрэг 15-р хороо, Зайсангийн гудамж, Гэгээнтэн цогцолбор, Фидес цамхаг, 802 тоот, Ulaanbaatar, Mongolia
- Үнэ
- 990,000₮
- Суудал
- 14 суудал үлдсэн
Байгууллагадаа захиалах
Энэ хөтөлбөрийг байгууллагадаа тохируулан захиалах боломжтой. Санал авах
Холбогдох нийтлэл
Амьдралдаа хэзээ ч олны өмнө үг хэлж, илтгэл тавьж байгаагүй хүн олоход хэцүү.
Аливаа илтгэлийн амжилтыг түгээсэн мэдлэг мэдээллээр бус харин үзэгчдийн хүлээн авсан зүйлээр дүгнэдэг.