Өсвөр насныханд тулгардаг түгээмэл асуудлууд
Өөртөө итгэх итгэл, харилцааны чадвар манлайллын чадвар хөгжүүлэх нь яагаад чухал вэ?
1/ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ
Асуудал: Өсвөр насны олон хүүхэд бүтэлгүйтэхээс айж, өөртөө итгэх итгэлгүй болж, өөрийгөө бусадтай харьцуулдаг. Энэ нь ялангуяа сошиал медиагаас ихээхэн үүддэг.
Шийдэл: Gen Next хөтөлбөр нь өөрийгөө эергээр харж, илэрхийлж сурах, өөрийн тав тухын бүсээс өөрийгөө гаргаж сурахад сургадаг.
2/ НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ТҮГШИЛ БА НАЙЗ НӨХӨДТЭЙ БОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙХ
Асуудал: Өсвөр насны зарим хүүхэд бусдаас гадуурхагдахаас айдаг ба нийгмийн харилцаанд ороход хүндрэлтэй тулгардаг.
Шийдэл: Gen Next хөтөлбөр нь хүүхдүүдэд бусадтай сонирхолтой харилцан яриа үүсгэх, утга учиртай харилцаа үүсгэх чадварт сургадаг.
3/ НАЙЗ НӨХДИЙН ДАРАМТ ШАХАЛТ, ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХ
Асуудал: Олон хүүхэд өөрийгөө бусдад нийцүүлэн өөрчлөх шахалттай тулгардаг.
Шийдэл: Gen Next хөтөлбөр нь хүүхдүүдэд өөрийгөө илүү эергээр харж, өөрийн үзэл бодолд үнэнч байх, шийдвэр гаргах чадварт сургадаг.
4/ СТРЕСС: СУРГУУЛЬ, ХҮЛЭЭЛТ, ИРЭЭДҮЙ
Асуудал: Онц сурах, их сургуульд бэлдэх, ирээдүйгээ мэдэхгүй байх нь хүүхдэд сэтгэл түгшил бий болгодог.
Шийдэл: Gen Next хөтөлбөр нь хүүхдүүдэд стрессээ үр дүнтэй удирдаж, аливаад тууштай, бууж өгөхгүй байх арга техникүүдийг заадаг.
5/ СТРЕСС: СУРГУУЛЬ, ХҮЛЭЭЛТ, ИРЭЭДҮЙ
Асуудал: Эцэг эх, багштайгаа ойлголцож чадахгүй байх нь хүндрэл, бухимдлыг үүсгэдэг.
Шийдэл: Gen Next хөтөлбөр нь хүүхдүүдэд эмпати буюу бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, аливааг өөр хүний өнцгөөс харах, үр дүнтэй харилцах арга техникүүдэд сургадаг.
6/ ОЛНЫ ӨМНӨ ЯРИХ, ИЛТГЭХЭЭС АЙХ, ИЧИХ
Асуудал: Олон хүүхэд хамт олон, олон хүмүүсийн өмнө ярихаас айж, ичдэг.
Шийдэл: Gen Next хөтөлбөр нь хүүхдүүдэд олны өмнө илтгэх, ярих, тайзны айдсаа хэрхэн давах туулах талаар зааж сургадаг.
.
7/ АНХААРАЛ ТӨВЛӨРӨХ ЧАДВАРГҮЙ БАЙХ
Асуудал: Сошиал медиа, дэлгэцийн донтолт нь хүүхдийн бүтээмжийг бууруулдаг.
Шийдэл: Gen Next хөтөлбөр нь хүүхдүүдэд зорилго тавьж, түүнийхээ төлөө тууштай төвлөрөх арга техникүүдэд сургадаг.