Манлайлал
Шинэ менежер, супервайзоруудад зориулсан менежментийн хөтөлбөр
Management Skills for New Managers and Supervisors
Таныг дэвшихэд хүргэсэн ур чадвар удирдах албан тушаалд хүрэлцэхгүй
Шинээр удирдах албанд томилогдсон менежер, супервайзоруудад менежментийн үндсэн ур чадварыг эзэмшүүлэх түргэвчилсэн хөтөлбөр.
Хөтөлбөрийн гол мэдээлэл
- Үргэлжлэх хугацаа
- 8 цаг
- Хичээлийн тоо
- 2 хичээл
- Үнэ
- 550,000₮
Яагаад хэрэгтэй вэ
Та тушаал дэвшсэн бол өмнө нь хийдэг байсан зүйлүүд тань одоо өөрчлөгдлөө. Одоо та хувийн амжилтаа хөөх бус бусдыг амжилтад хүрэхэд нөлөөлөх, өөрөө ажлаа хийж дуусгах бус бусдад урам зориг өгч ажил хийлгэх, өөрийгөө бус ажилтнуудаа бодох цаг ирлээ. Таныг энэ албан тушаал хүртэл дэвшихэд хүргэсэн ур чадварууд тань удирдах албан тушаалд амжилтад хүргэхгүй — танд бизнесийн болон хүмүүстэй харилцах харилцааны ур чадвар шаардлагатай болно. Дэйл Карнегийн энэхүү түргэвчилсэн хөтөлбөр танд яг эдгээр ур чадварыг эзэмшүүлнэ.
Юу сурах вэ
- Ажилтнаас менежер рүү шилжих үеийн ур чадварыг эзэмших
- Шинэ менежер, супервайзорын нийтлэг гаргадаг алдаанаас сэрэмжлэх
- Итгэлцэл, хүндлэлд суурилсан эерэг харилцааг багтаа тогтоох
- Багийнхаа гишүүдэд урам зориг өгч, чадварыг нь дээшлүүлэх
- Зорилго, хүлээлтээ тодорхой болгож, үр дүнтэй шийдвэр гаргах
- Зөрчлийг харилцан ялагч байх зарчмаар шийдвэрлэх
- Гүйцэтгэлийг сайжруулах көүчингийн арга барилыг хэрэглэх
- Цаг, хурал уулзалтаа үр дүнтэй удирдаж, бүтээмжээ өсгөх
Хэнд зориулагдсан
Шинээр удирдах албанд томилогдсон удирдлага, супервайзорууд оролцоно. Мөн өөрийн карьераа удирдах түвшний менежерт бэлтгэж байгаа хүн бүрт зориулав.
Хөтөлбөрийн бүтэц
- Ажилтнаас менежерт шилжих — Ажилтнаас менежер болоход шаардагдах ур чадваруудын талаар ойлголттой болох; шинэ менежер, супервайзоруудад гардаг нийтлэг алдаанаас сэрэмжлэх; ажилтнуудыг урам зоригтой болгодог аргад суралцах.
- Эерэг харилцаа бий болгох — Итгэлцэл төрүүлэх, итгэл хүндлэл хүлээх арга замуудыг тодорхойлох; эерэг харилцаа тогтоох үйл явцыг дадлагажуулах; харилцан ялагч байх аргыг эзэмшиж, зөрчлийг шийдвэрлэх; чин сэтгэлийн талархал илэрхийлэх аргыг хэрэгжүүлэх.
- Шинэ менежерийн эзэмших ёстой чухал ур чадвар — Төсөл төлөвлөх үйл явцыг хэрэгжүүлэх; зорилго болон хүлээлтийг тодорхойлж, тодорхой ойлгуулах; үр дүнтэй уулзалт хийх стратеги боловсруулах; цагийг үр дүнтэй удирдах зарчмуудтай эргэн танилцах.
- Ажилд авах, көүчинг хийх, гүйцэтгэлийг удирдах — Ажилд авах, халах хууль зүйн орчны талаар суурь мэдлэгтэй болох; эс гүйцэтгэлийн шалтгаануудыг олж, шийдвэрлэх арга замыг хэрэгжүүлэх; гүйцэтгэл сайжруулах көүчингийн арга барилыг тодорхойлох; үр дүнтэй гүйцэтгэлийн үнэлгээ хийх үйл явцтай танилцах.
Байгууллагадаа захиалах
Энэ хөтөлбөрийг байгууллагадаа тохируулан захиалах боломжтой. Санал авах
- Үнэ
- 1,550,000₮
- Үнэ
- 1,140,000₮
Холбогдох нийтлэл
Хурд, чадвар, гүйцэтгэлд тэмүүлсэн өнөөгий ертөнцөд бид амжилтай яваа хүмүүст байдаг нийтлэг шинж чанар болох EQ чадварыг бид анзаарахгүй орхидог.
Багийн гишүүдийн удирдлагадаа хандах хандлага нь тэдний удирдлагын хийж буй ажлыг хэрхэн харж буйтай холбоотой байдаг.
Өнөөдрийн байнгын өөрчлөлттэй бизнесийн орчинд тууштай байх гэж юу гэсэн үг вэ?