Удирдлагуудад зориулсан манлайллын курс
Leadership Training for Managers
Багийн гүйцэтгэл, оролцоог хөгжүүлэх бодит арга, техникүүдэд суралцана
Багийн оролцоог нэмэгдүүлж, гүйцэтгэлийг ахиулах манлайллын арга барил, көүчингийн техникийг менежер, удирдлагуудад эзэмшүүлнэ.
Хөтөлбөрийн гол мэдээлэл
- Үргэлжлэх хугацаа
- 24 цаг
- Хичээлийн тоо
- 3 хичээл
- Үнэ
- 1,550,000₮
Яагаад хэрэгтэй вэ
Удирдагч хүнд зах зээлийн өөрчлөлтөд хурдан зохицож, шинэ болон ахмад үеийн ажилтнуудыг хамтад нь удирдан, бага нөөцөөр илүү үр дүнд хүрэх шаардлага тулгардаг. Ажилтнуудаа хүчилж биш, өөрсдийн чадвар, нөөцөө сайн дураар дайчлах орчныг бүрдүүлэхэд тодорхой зарчмууд үйлчилдэг. Эдгээр зарчим нь багийн ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлж, бүтээлч, чадварлаг ажиллах хүчийг бий болгодог. Баг хамт олноо анхаарч ажилладаг удирдлага оролцоо өндөртэй соёлыг бүрдүүлж чаддаг.
Юу сурах вэ
- Удирдлагын амжилтын 5 түлхүүр хүчин зүйлтэй танилцаж, өөрийн манлайллын арга барилаа тодорхойлох
- Зорилгоо гүйцэтгэлтэй уялдуулах 8 шаттай төлөвлөх процесст суралцах
- Ажилтныхаа авьяас, нуугдмал нөөц боломжийг илрүүлж, үр дүнтэй көүчинг хийх
- Гүйцэтгэлийн стандарт тогтоож, ажилтнуудаа хариуцлагатай байлгах
- Ур чадварт нь тохируулан даалгавар хуваарилж, ажилд томилох 8 алхамт аргад суралцах
- Асуудлыг задлан шинжилж, шийдвэр гаргах явцаа сайжруулах
- Идэвхтэй сонсож, нээлттэй харилцааг дэмжин багийн итгэлцлийг бэхжүүлэх
- Инновацыг төрүүлэх үйл явцыг эхлүүлж, төлөвлөж, явцад нь хяналт тавих
Хэнд зориулагдсан
Манлайллын ур чадвар, арга барилаа сайжруулж, баг хамт олныхоо гүйцэтгэлийг нэмэгдүүлэхийг хүсэж буй менежер, удирдлагуудад зориулсан хөтөлбөр. Мөн төслийн удирдагч, багийн ахлагч, байгууллага дотроо өсч хөгжих боломжоо тэлэхээр зорьж буй хүмүүст тохирно.
Хөтөлбөрийн бүтэц
- Хувь хүний манлайлал болон байгууллагын манлайллын ялгааг ойлгох
- Инновацын үйл явцыг эхлүүлж, төлөвлөх, явцтай нь танилцах
- Ажлын гүйцэтгэлийн үйл явц, хариуцлага хүлээх чадварын талаарх ойлголттой болж, көүчинг хийх, үнэлэх
- Асуудалд анализ, дүгнэлт хийх болон шийдвэр гаргах явцыг сайжруулж, хүний нөөцийн потенциалыг нээх
- Алдааг олж, түүнд тохирсон шийдэл гаргах, ажилтнуудтайгаа хамтран ажиллах
- Уулзалтыг үр дүнтэй удирдан зохион байгуулахын тулд харилцах чадвараа сайжруулах
- Үргэлжлүүлэн хөгжиж дэвшихийн төлөө хичээн зүтгэх
Видео
Ойрын хуваарь
Одоогоор зарлагдсан бүлэг алга. Нээгдэхэд мэдэгдэх
Байгууллагадаа захиалах
Энэ хөтөлбөрийг байгууллагадаа тохируулан захиалах боломжтой. Санал авах
Холбогдох хөтөлбөрүүд
Шинэ менежер, супервайзоруудад зориулсан менежментийн хөтөлбөр
- Үнэ
- 550,000₮
Амжилтад хөтлөх ур чадварууд
- Үнэ
- 1,140,000₮
Холбогдох нийтлэл
EQ ЧАДВАР БА БУСДЫГ СЭТГЭЛЭЭР МАНЛАЙЛАХ ДЭЙЛ КАРНЕГИЙН АРГУУД
Хурд, чадвар, гүйцэтгэлд тэмүүлсэн өнөөгий ертөнцөд бид амжилтай яваа хүмүүст байдаг нийтлэг шинж чанар болох EQ чадварыг бид анзаарахгүй орхидог.
Гүйцэтгэлийг нэмэгдүүлэх нь: Ажлын байран дахь удирдлагын тууштай байдлын нөлөө - 2-р хэсэг
Багийн гишүүдийн удирдлагадаа хандах хандлага нь тэдний удирдлагын хийж буй ажлыг хэрхэн харж буйтай холбоотой байдаг.
Гүйцэтгэлийг нэмэгдүүлэх нь: Ажлын байран дахь удирдлагын тууштай байдлын нөлөө
Өнөөдрийн байнгын өөрчлөлттэй бизнесийн орчинд тууштай байх гэж юу гэсэн үг вэ?