Харилцаагаар амжилттай борлуулах нь
Winning with Relationship Selling
Итгэлцэлд суурилсан харилцаа бүтээж, борлуулалтаа тогтвортой өсгөх арга зүй
Хэрэглэгчийн хэрэгцээг олж, итгэлцэлд суурилсан харилцаа бүтээснээр дахин худалдан авалт, урт хугацааны хамтын ажиллагааг бий болгох борлуулалтын хөтөлбөр.
Хөтөлбөрийн гол мэдээлэл
- Үргэлжлэх хугацаа
- 16 цаг
- Хичээлийн тоо
- 2 хичээл
- Үнэ
- 450,000₮
Яагаад хэрэгтэй вэ
Та зорилтот үйлчлүүлэгчтэйгээ үр дүнтэй харилцаа бий болгож чадахгүй бол борлуулалтын төлөвлөгөө тань биелэхгүй үлдэнэ. Амжилттай борлуулагчид нэг удаагийн борлуулалтад биш, харилцан ашигтай урт хугацааны харилцаанд анхаардаг бөгөөд хэрэглэгчид зориулсан өвөрмөц шийдэл боловсруулснаар ирээдүйн боломжоо өөрсдөө бүтээдэг. Худалдан авагчийн мэдлэг, технологи, интернэт борлуулалтын орчныг эрс өөрчилсөн ч хүмүүсийн худалдан авах зүй тогтол өөрчлөгдөөгүй: Холбогдох–Хамтрах–Бүтээх–Батлах–Шийдэх гэсэн таван үе шат. Энэ хөтөлбөр танд уг үйл явцыг удирдах бус, худалдан авагчид шаардлагатай үед нь туслах ур чадварыг эзэмшүүлнэ.
Юу сурах вэ
- Хэрэглэгчтэй холбоо тогтоож, нэвтрэх эрх олж, итгэлцэл бий болгох арга барилыг эзэмших
- Хэрэглэгчийн анзаараагүй хэрэгцээг илрүүлэх хүчирхэг асуулт асууж, чин сэтгэлээсээ сонсох
- Харилцаа төвт борлуулалтын стратеги боловсруулж, худалдан авах үйл явцыг дэмжих
- Өөрийн шийдлийн жинхэнэ үнэ цэнийг товч тодорхой илэрхийлж, нотолгоогоор батлах
- Эргэлзээ, эсэргүүцлийг өөртөө итгэлтэйгээр шийдвэрлэж, харилцан зөвшөөрөх цэгийг олох
- Дэйл Карнегийн борлуулалтын загварыг хэрэгжүүлж, хэлцлийг ашигтай нөхцөлд хүргэх
- Хэрэглэгчийн харилцааг тогтвортой хадгалж, дахин худалдан авалтад хөтлөх
- Биечилсэн болон онлайн борлуулалтын аль алинд шилдэг туршлагыг хэрэгжүүлэх
Хэнд зориулагдсан
Бат бөх харилцаанд суурилан өндөр үр дүнд хүрэхийг зорьж буй борлуулалтын ажилтнуудад зориулсан. Мөн байгууллагынхаа борлуулалтыг нэмэгдүүлэх арга хэрэгсэл, ур чадвар, боломжуудтай танилцахыг хүсэж буй удирдах албан тушаалтнуудад тохирно. Борлуулалтын шинэ ажилтан ч, ур чадвараа ахиулах хүсэлтэй туршлагатай борлуулагч ч хамрагдах боломжтой.
Хөтөлбөрийн бүтэц
- Борлуулалтын танилцуулга — шийдлээ юу өвөрмөц болгодгийг тодорхойлж, амжилтаа долоо хоногоор төлөвлөх
- Нэвтрэх эрх — шинэ хэрэглэгч хайж олох арга барилаа сонгож, хүсэж буй харилцагчийнхаа тодорхойлолтыг бий болгох
- Танилын хүрээгээ өргөтгөх — идэвхтэй сонсох зарчмуудыг хэрэгжүүлж, биечилсэн ба онлайн нетворкингоор нөлөөллөө тэлэх
- Нээн илрүүлэх — хэрэгтэй мэдээллээ авах асуултууд бэлдэж, хэрэглэгчдийг ангилан тэднийг сэдэлжүүлэгч зүйлсийг ялгах
- Үнэ цэнийг дамжуулах — шийдлийнхээ үнэ цэнийг тодорхойлж, товч тодорхой илэрхийлэн нотолгоогоор бататгах
- Эргэлзээг шийдвэрлэх — өөртөө итгэлтэйгээр хэлэлцээр хийж, эсэргүүцлийг бууруулан саад бэрхшээлээс урьдчилан сэргийлэх
- Харилцааг тогтоож, хадгалах — нөхцөл байдалд тохирсон байдлаар шийдвэр гаргуулж, эргэн холбогдох систем бий болгох
- Борлуулалтын ур чадварыг эзэмшүүлэх — хөтөлбөрийн туршид эзэмшсэн ур чадвараа нэгтгэсэн гарын авлага бүтээх
Видео
Ойрын хуваарь
Одоогоор зарлагдсан бүлэг алга. Нээгдэхэд мэдэгдэх
Байгууллагадаа захиалах
Энэ хөтөлбөрийг байгууллагадаа тохируулан захиалах боломжтой. Санал авах
Холбогдох хөтөлбөрүүд
Харилцаагаар амжилттай тохиролцох нь
Амжилтад хөтлөх ур чадварууд
- Үнэ
- 1,140,000₮
Холбогдох нийтлэл
Итгэл алдрав. Итгэлцэл урт хугацаанд оршин тогтноосой!
3-р хэсэг Итгэлцлийн хөдөлгүүр хүчин зүйлс: Хувь хүний хандлага, чадвар, зан авир Бидний санал болгож буй борлуулалтын аргачлал нь итгэлцлийг бий болгоход чухал…
Итгэл алдрав. Итгэлцэл урт хугацаанд оршин тогтноосой!
Итгэл дууслаа. Итгэлцэл урт хугацаанд оршин тогтноосой! Яагаад хэрэглэгчийн үнэнч байдал итгэлцэл бүхий харилцаан дээр суурилдаг вэ?
Үйлчилгээнд тулгардаг хүндхэн даваануудыг хэрхэн давах вэ?
Үйлчилгээний ажил гэдэг харахад их л амархан ажил мэт боловч тухайн албан тушаалыг хашиж буй хүмүүсийн хувьд өдөр тутамдаа хүндхэн даваануудтай тулгарч байдаг,…