Харилцаа, хандлага

Амжилтад хөтлөх ур чадварууд

Dale Carnegie Course

Ажил амьдралынхаа жолоодлогыг гартаа авч, хүссэн үр дүндээ хүрэхэд тань туслах хөтөлбөр

Илтгэх, харилцах, манлайлах, стрессээ удирдах ур чадварыг нэг дор олгох Дэйл Карнеги Трэйнингийн брэнд хөтөлбөр.

Хөтөлбөрийн гол мэдээлэл

Үргэлжлэх хугацаа
24 цаг
Хичээлийн тоо
3 хичээл
Хэлбэр
Танхим
Үнэ
1,140,000₮
Дараагийн бүлэг
2026-09-18

Яагаад хэрэгтэй вэ

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, зах зээл дээр цар хүрээгээ тэлэх гол хүчин зүйл бол хүмүүс өөрсдөө. Гэтэл өндөр гүйцэтгэл үзүүлэхэд та өөрийгөө бэлдэж чадсан уу? Энэ хөтөлбөр дөрвөн тулгуур — өөрөөсөө эхлэх, бусадтай хамтрах, багийн ажиллагааг нэмэгдүүлэх, өөрчлөлтөд нөлөөлөх — дээр тогтож, зорилгодоо хүрэхэд шаардлагатай зан авир, сэтгэхүйн өөрчлөлтийг бий болгодог. Дэлхий даяар 9 сая гаруй хүн Dale Carnegie Course-ыг төгссөн.

Юу сурах вэ

  • Өөртөө итгэх итгэлээ өсгөж, олны өмнө өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх
  • Логиктой, товч бөгөөд тодорхой харилцаж, санаа бодлоо эмх цэгцтэй ярих
  • Стресс, санаа зовнилоо хянаж удирдах чадвараа хөгжүүлэх
  • Харилцаагаа сайжруулах шалгарсан арга барилд суралцаж, бусдын нэрийг тогтоох
  • Сөрөг хандлагыг бууруулж, санал зөрөлдсөн ч үзэл бодлоо үр дүнтэй илэрхийлэх
  • Бусдад урам зориг өгч, үлгэрлэн манлайлж, багийн ажиллагааг нэмэгдүүлэх
  • Бусдыг итгэлцэл, хүндлэлээр дамжуулан үйлдэлд хөтлөх
  • Амжилт ололтоо зөв тодорхойлж, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх

Хэнд зориулагдсан

Хүмүүстэй харилцах талбарт ур чадвараа тэлж, санаа бодлоо ойлгомжтой цэгцтэй ярьж, бусдад нөлөөлж үйлдэлд хөтөлдөг, өөртөө итгэлтэй нэгэн болохыг хүсэж буй хүн бүрт нээлттэй. Ажлын гүйцэтгэлээ сайжруулж, чадварлаг манлайлагч болсноороо байгууллагадаа хувь нэмэр оруулахыг хүсэж буй албан хаагчид, дараагийн түвшинд гарахыг зорьсон удирдагчид энэ хөтөлбөрөөс хамгийн ихийг авна.

Хөтөлбөрийн бүтэц

  • Зорилгоо тодорхойлох, нэр тогтоох ур чадвар
  • Өөртөө итгэх итгэлээ тэлэх, харилцаагаа сайжруулах зарчмууд
  • Стрессийг өөрөөсөө холдуулах, харилцаагаар бусдыг идэвхжүүлэх
  • Харилцаагаа эрч хүчтэй болгох, санаа бодлоо тодорхой илэрхийлэх
  • Зөрж буй санаагаа эергээр ойлгуулах, хамтран ажиллах хүсэл төрүүлж бусдад нөлөөлөх
  • Стресс менежмент, уян хатан чадвараа хөгжүүлэх
  • Сайшаан дэмжих харилцаагаа бататгах, бусдад урам зориг өгөх
  • Манлайллыг хэрэгжүүлэх, амжилтаа тэмдэглэж алсын хараагаа шинэчлэх

Видео

Ойрын хуваарь

Танхим

Амжилтад хөтлөх ур чадварууд

Огноо
2026.09.18 – 2026.09.26 · 3 хичээл
Цаг
09:00–18:00
Багш
М.Мөнхжаргал
Байршил
Фидес цамхаг, 8 давхар 802
Үнэ
1,140,000₮
Суудал
20 суудал үлдсэн

Байгууллагадаа захиалах

Энэ хөтөлбөрийг байгууллагадаа тохируулан захиалах боломжтой. Санал авах

Стресс ба түгшүүрийг даван туулах 3 алхам

1-р алхам: "Хамгийн муу нөхцөл байдал нь юу байж болох вэ?" гэдгийг бод Түгшүүрийг даван туулах олон аргаас хамгийн муу тохиолдлыг бодох нь хамгийн зөв зам мэт…

4 мин