Харилцаа, хандлага

Ажил хэрэгч, эелдэг байдлаар харилцах нь

How to Communicate with Diplomacy and Tact

Шинэ сорилт, хүнд хэцүү нөхцөлийг өөртөө итгэлтэй, эелдгээр даван туулна

Бусдыг гомдоохгүйгээр үнэнээ хэлж, хүнд хэцүү яриаг эерэг үр дүнд хөтлөх ажил хэрэгч харилцааны ур чадварыг эзэмшүүлнэ.

Хөтөлбөрийн гол мэдээлэл

Үргэлжлэх хугацаа
16 цаг
Хичээлийн тоо
2 хичээл
Үнэ
Утсаар лавлана

Яагаад хэрэгтэй вэ

Ямар ч нөхцөлд хэзээ, юуг, хэрхэн хэлэхээ мэддэг хүмүүсийг бид биширдэг. Гэвч санал зөрөх, шүүмжлэл сонсох, хүнд яриа хийх мөчид сэтгэл хөдлөл давамгайлж, хэлэх ёстой үгээ хэлж чадалгүй өнгөрөх эсвэл хэлээд харилцаагаа муутгах нь элбэг. Энэхүү сургалт нь ажил хэрэгч, эелдэг харилцаагаар дамжуулан үр дүнд чиглэсэн, хамтын ажиллагааг бий болгоход тусална. Та бусадтай зөрчилдөхгүйгээр эерэг үр дүнд хэрхэн хүрч болохыг олж харна.

Юу сурах вэ

  • Хүнд хэцүү нөхцөлд өөртөө итгэлтэй, эелдэг, ажил хэрэгч байдлаар харилцаж сурах
  • Сөрөг сэтгэл хөдлөл төрүүлэхгүйгээр санал хүсэлт өгч, бусдаас хүлээн авах
  • Мэдээллийг идэвхтэй сонсож, ойлгосноо баталгаажуулж сурах
  • Өөрийн «халуун товчлуур»-аа таньж, зохимжтой хариу үйлдэл үзүүлэх
  • Стресстэй, зөрчилтэй нөхцөлд тайван байж, ялгаатай талуудыг нэгтгэх
  • Бусдын үзэл бодлыг өөр өнцгөөс харж, өөрийн үйлдлийн нөлөөг таних
  • Байгууллагын дотор, гадна урт хугацааны итгэлцсэн харилцаа бий болгох
  • Шударга, өөртөө итгэлтэй, итгэл даах мэргэжлийн дүр төрх бүрдүүлэх

Ойрын хуваарь

Одоогоор зарлагдсан бүлэг алга. Нээгдэхэд мэдэгдэх

Байгууллагадаа захиалах

Энэ хөтөлбөрийг байгууллагадаа тохируулан захиалах боломжтой. Санал авах

Стресс ба түгшүүрийг даван туулах 3 алхам

1-р алхам: "Хамгийн муу нөхцөл байдал нь юу байж болох вэ?" гэдгийг бод Түгшүүрийг даван туулах олон аргаас хамгийн муу тохиолдлыг бодох нь хамгийн зөв зам мэт…

4 мин